МҮЦАЭХ нь “ICT групп” ХК-ийн охин компани болох “Интеллижент финанс” ХХК-тай Холбооны гишүүн байгууллагуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, үйлчилгээний чанарыг сайжруулахаар Хамтын ажиллагааны санамж бичиг, Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах гэрээний хүрээнд дараах асуудлыг харилцан тохиролцлоо. Үүнд:

Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд, зохицуулалтын орчны шинэчлэлтай холбоотой хөгжүүлэлтийн зардлыг системын нийт хэрэглэгчдэд хувааж тооцох;

Зах зээлд нэвтэрч буй шинэ системтэй үнэ төлбөргүй холбох /тухайлбал, ҮЦТХТ-ийн DepoX, МҮЦАЭХ-ны OTC, Улаанбаатар үнэт цаасны биржийн UBX/

“Интеллижент финанс” ХХК нь ҮЦК-иудад зориулсан DBX системыг шинэчлэн iStock ERP мөн шинээр анхдагч зах зээлийн арилжаанд зориулсан iStock IPO системүүдийг санал болгож байна.

Ингэснээр ҮЦК-иуд нэмэлт хөгжүүлэлтийн зардалгүйгээр зах зээлд нэвтэрч буй шинэ системүүдтэй холбогдож хөрөнгө оруулагчдад илүү өргөн боломжийг олгох боломжтой боллоо.