Санхүүгийн зохицуулах хороо Хонконгийн Санхүүгийн Үйлчилгээ, Төрийн Сангийн Хорооны (FTSB) нарийн бичгийн дарга Christopher Hui-тай Хонконг, Макао дахь Монгол Улсын Ерөнхий консул болон бусад албаны төлөөллийн хамт албан уулзалт хийлээ .Уулзалтаар Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны талаар танилцуулж, Хонконгийн зах зээлээр дамжуулж Хонконг болон олон улсаас хөрөнгө оруулалт татах, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх хүрээнд хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан юм.
Энэ уулзалтын үеэр Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөл болон гишүүн байгууллагуудын төлөөллүүд ICMA, ASIFMA, Bank of China Hong Kong Asset Management, Zeal Asset Management, Hongkong Green Fund Association болон Хонгконгийн хөрөнгийн биржээр зочилж албан уулзалтууд хийлээ.
Тус уулзалтуудаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон улсын хөрөнгө оруулалтын ногоон сангуудыг Монгол Улсад хэрхэн анхаарал хандуулах талаар санал бодлоо солилцсон юм.
