Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагын "Удирдах ажилтнуудын зөвлөгөөн"-ийг 2023 оны 08-р сарын 25-ны өдөр "Highland Park Mongolia"-ын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийт гишүүдийн 40 гаруй байгууллагын удирдах ажилтан, төлөөлөл хамрагдлаа.
МҮЦАЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Буянхишиг Холбооны 2023 оны хагас жилийн тайлан болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулснаар эхэлсэн бөгөөд зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд болох "Монголын хөрөнгийн бирж", "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв", "Монголын үнэт цаасны клирингийн төв", "Улаанбаатар үнэт цаасны бирж", "Чингис хаан хөрөнгийн бирж" нарын удирдах ажилтан, төлөөллүүд оролцон байгууллагынхаа богино болон дунд хугацаанд хийх ажлуудаа танилцуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар нийт гишүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Зах зээлд ойрын үед ёс зүйн зөрчлийн асуудлаар гомдол гарах нь ихсэж байгаа тул Холбооны Ёс зүйн хорооны гишүүд зөвлөгөөнд оролцож нийт гишүүн байгууллагуудад ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж "Хөрөнгийн зах зээлд гарч буй нийтлэг асуудлууд, зохицуулалтын орчин" сэдвээр мэдээлэл хүргэлээ.
Холбооны дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн бүтэц, хэрэгцээ шаардлага, зарчмын өөрчлөлтүүдийг гишүүдэд танилцуулж, гишүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо хэлэлцсэн юм. Идэвхтэй оролцсон гишүүн байгууллагууддаа талархал илэрхийлье.
