Монгол Улсын нийт нутгаар хаваржилтын нөхцөл нэн хүнд, байгаль цаг агаарын хүндхэн үе тохиож малчдын амьжиргаанд хүндрэл тулгарч байгаа цаг үед Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос нийт гишүүн байгууллагууддаа "Малчдад туслах хандивын аян"-д нэгдэхийг уриалж Холбоо болон 14 гишүүн байгууллагаас мөнгөн хандив цугларсныг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Үндэсний аюулгүй байдал, хүн ам, нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар учруулж байгаа гамшигтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулан, төр засгийн шийдвэрийг бүх талаар дэмжиж, малчин ард иргэддээ туслах аянд нэгдэж хандив илгээсэн гишүүн байгууллагууддаа талархал илэрхийлье. Өлзий энд Ко капитал ҮЦК Mirae Asset Securities Mongolia UTsK TDB Securities SC Standard Investment LLC Apex Capital - Better Investing Mandal Capital Rhinos Investment BGM Asset Management TenGer Capital Гүүдсек Үнэт Цаасны Компани Golomt Capital Бумбат Алтай ҮЦК / Bumbat Altai brokerage Таван Богд ҮЦК MDS KhanLex LLP I Өмгөөллийн "ЭмДиЭс ХаанЛекс" ХХН