Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 3-р сарын 1-ний өдрийн 22/04 тоот тогтоолоор холбооны бүх гишүүдийн Их хурал 2022 оны 03-р сарын 30-ны өдөр Holiday Inn зочид буудлын их танхимд 14:00 цагт товлогдлоо.
Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар дараах асуудлыг шийдвэрлэлээ. Эх хувь харах
Удирдах зөвлөлд нэр дэвшигчийн материалыг /файл болон цаасан хэлбэр/ 2022 оны 3-р сарын 7-оос 3-р сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл МҮЦАЭХ-ны ажлын байранд хүлээн авна.
Холбооны удирдах зөвлөлийн хуралд нэр дэвшигчийг хуралд оролцогчид танхимаас нэр дэвшүүлэхгүй байхаар тогтлоо.
МҮЦАЭХ-ны мэргэжлийн гишүүн нь 2022 оноос өмнөх гишүүнчлэлийн жилийн татварын өглөгтэй бол “МҮЦАЭХ-ны дүрэм”-ийн 18.5-д заасны дагуу сонгуульт ажилд нэр дэвших боломжгүй болох тул сонгуульт ажилд нэр дэвших гишүүн байгууллагууд гишүүнчлэлийн жилийн татварыг 3-р сарын 21-ны дотор төлж барагдуулахыг даалгалаа. Дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд Холбооны дүрмийн 18.5-д заасны дагуу холбооны удирдлагын сонгуульд нэр дэвшүүлэх эрхгүй болохыг сануулав.
Нэр дэвшигчийн анкет болон гүйцэтгэх ажлын зорилго, төлөвлөгөөг 250 үгт багтаан бичнэ үү.
Анкет /энд/-с татаж авна уу.
Хөтөлбөр /энд/-с харна уу.
