Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос мэргэжлийн ёс зүйн өдөрлөгийг зах зээлийн гишүүн байгууллагын ажиллагсдад зориулан зохион 2025 оны 6 сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Мэргэжлийн ёс зүйн өдөрлөг нь холбооны гишүүн байгууллагуудын удирдлага болон холбогдох ажилтнуудад ёс зүйн шинэчлэгдсэн баримт бичгүүдийг танилцуулах, тэдгээрийн хэрэгжилтийг хангах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэлээ. Тодруулбал: 1. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний ээлжит бус Их хурлаар батлагдсан 1.1. “Мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэгчдийн баримтлах ёс зүйн дүрэм”; 1.2. “Холбоо болон түүний гишүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, гомдол, маргааныг хянан шийдвэрлэх журам”-ыг албан ёсоор танилцуулах; 2. Мэргэжлийн ёс зүйн үндсэн зарчим, зан төлөв, мэдээллийн нууцлал болон сонирхлын зөрчлийн талаарх ойлголтыг сайжруулах; 3. Гишүүн байгууллагуудын хооронд үүссэн гомдол, маргааныг шалгах, шийдвэрлэх шинэ шат дараалал, гомдол гаргах боломж болон сахилгын арга хэмжээний үндэслэлийг тайлбарлах;
