Монгол улсын үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй мэргэжилтнүүдийн 43 дахь тангараг өргөх ёслолын арга хэмжээ 2025 оны 12-р сарын 01-ны өдөр болж өнгөрлөө. Санхүүгийн зохицуулах хорооны Мэргэшлийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан уг сургалтаас 108 шинэ мэргэжилтэн үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрхээ гардан авч, тангаргаа өргөлөө. Энэ удаагийн сургалтаар мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан биржийн зуучлагч (брокер)-ын чиглэлээр 5 мэргэжилтэнд эрх олголоо.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь "Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтыг 2011 оноос хойш 43 удаа зохион байгуулсан бөгөөд нийт 2290 хүнд хөрөнгө оруулалт, үнэт цаасны зуучлалын эрхийг шинээр олгосон бөгөөд эрх нь хүчинтэй байгаа 1080 мэргэжилтэн ажил, үйлчилгээ явуулж байна.

Бид та бүхэнтэй хөрөнгийн зах зээлийг хамтдаа хөгжүүлж, мэргэжлийн ёс зүйг баримтлан хамтран ажиллахад таатай байх болно.