Мэдээлэл технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Ай Ти Инсайт компанитай Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо 2025 оны 5 сарын 19-ний өдөр хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн хүрээнд Ай Ти Инсайт компани нь Холбооны систем, дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөрөнгийн зах зээлийг цахимжуулах, өгөгдлийн стандарт боловсруулахад хамтран ажиллах юм. Түүнчлэн Холбооны гишүүн байгууллагуудад 10-20 хувийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэхээр боллоо.

Ай Ти Инсайт ХХК нь мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ, төслийн менежмент, ажиллах хүчний сургалт, тоног төхөөрөмжийн хангамж гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг салбартаа олон жил ажилласан туршлагатай компани юм.

Компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  www.insight.mn сайтаас үзнэ үү.