Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай уулзалт зохион байгуулж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Хувийн хэвшлийн байгууллагуудын эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх, компаниудыг нээлттэй болгох замаар компанийн засаглалыг сайжруулах, тогтвортой хөгжлийг дэмжих;
Бизнес эрхлэх нөхцөл боломж, хууль эрх зүй, татварын таатай орчныг бий болгох;
Төрийн бус байгууллага болон мэргэжлийн институциудын нийгэм, эдийн засаг дах үүрэг, оролцоог бэхжүүлэх гэсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар ярилцлаа.
