Өнөөдөр 1992 оны 02-р сарын 07-ны өдөр МХБ дээр үнэт цаасны анхны арилжаа хийгдсэн өдөр буюу “Дилерүүдийн өдөр”-ийг тохиолдуулан ҮЦК-уудыг төлөөлж МХБ-ийн 5408 дахь арилжааг нээж цан цохилоо.
Энэхүү өдрийг тохиолдуулан МҮЦАЭХолбооны сургалт хариуцсан менежер П.Оюунтуяа, “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Амарбаясгалан, “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Нягтлан бодогч, дотоод хяналтын ажилтан Г.Золжаргал нарыг “Хөрөнгийн зах зээлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.