Санхүүгийн Зохицуулах Хороо болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо хамтран ажиллан, JICA Mongolia олон улсын байгууллагын зөвлөгөө, дэмжлэгээр хөрөнгийн зах зээл дэх мэргэжлийн оролцогчдын зах болох Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг 2021 оны 9-р сарын 7-нд амжилттай эхлүүлснээс хойш 11 сарын хугацаанд Шууд оролцогчдын тоо 27-д хүрч, нийт 63 үнэт цаас гаргагчийн 150 гаруй өрийн хэрэгслийн нийт 1 ИХ НАЯД төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэж чадлаа.
Нийт хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллага, төрийн зохицуулах байгууллага, шууд оролцогч андеррайтерууд, харилцагч хөрөнгө оруулагч болон Бүртгэлийн хорооны гишүүддээ баяр хүргэе. Ажлын амжилт хүсье.
