Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын хуульч, эрх зүйч, комплаенс мэргэжилтнүүдийн гишүүнчлэлтэй “МИНИЙ ДУРТАЙ ҮНЭТ ЦААСНЫ ЭРХ ЗҮЙ КЛУБ” 2023 оны 04 сарын 19-ны өдөр үүсгэн байгуулагдаж анхны уулзалтаа хийлээ. Тус клубийн эхний уулзалтаар МУИС-ийн ХЗС-ийн ахлах багш, хууль зүйн доктор Г.Давааням оролцож “Компанийн эрх зүйн” хүрээнд чөлөөт ярилцлага хийж, клубийн гишүүд “Дэлхийн санхүүгийн түүхийн музей”-тэй танилцлаа.
Мөн өнөөдрийн уулзалтаар клубын Ерөнхий зохицуулагчаар Б.Ган-Эрдэнэ (СЭЗИС-ийн санхүү, банк, үнэт цаасны эрх зүйн гэрээт багш, МАМ-н ахлах хуулийн зөвлөх), зохицуулагчаар М.Лхамсүрэн (“Кэй и Партнерс” ХХН-ийн партнер), Б.Учралбаяр (“Таван Богд Капитал ҮЦК” ХХК-ийн хуулийн зөвлөх), Б.Цолмон (Easy цахим сургалтын үүсгэн байгуулагч) нар ажиллахаар боллоо.
Клуб нь цаашид 2 сар тутам салбарын тэргүүлэх мэргэжилтнийг урьж чөлөөт уулзалт хийх бөгөөд тухай бүр салбарын эрх зүйн орчны өөрчлөлтөд идэвхтэй оролцож мэргэжлийн оролцогчдын санал, санаачилгыг нэгтгэн зохион байгуулах ажлыг гүйцэтгэх юм.
Клубтэй холбоотой мэдээллийг Ерөнхий зохицуулагч Б.Ган-Эрдэнэ (80045151)-ээс авч болно.
