Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо нь "Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт"-г цахимаар тогтмол зохион байгуулж байна. Сургалт Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу боловсруулагдаж, батлагдсан сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг.

Сургалтад хамрагдсанаар та: Компанийн засаглалын ач холбогдол дэлхийн шилдэг туршлагууд Монголын хууль эрх зүйн зохицуулалт, OECD-ийн зарчмуудад нийцсэн компанийн засаглалын тогтолцоог өөрийн компанидаа бий болгох арга зам, Хараат бус, гүйцэтгэх бус захирлуудын үүрэг ач холбогдол, ТУЗ-ийн дарга ба гүйцэтгэх удирдлагыг салгах, ТУЗ-ийн хараат бус байдал, Хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд ба гүйцэтгэх удирдлага, бусад оролцогч талуудын компанийн засаглал дахь үүрэг хариуцлага, ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээ, гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх, стратегийг батлах үүргүүд, Дотоод гадаад хяналт, мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажилласнаар ТУЗ хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүргүүд ба хурлыг үр дүнтэй хэрхэн зохион байгуулах аргуудад суралцана. 2011 онд шинэчлэгдэн батлагдсан Компанийн тухай хуулийн 75.8 заалтын дагуу компанийн ТУЗ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх шаардлага хангагдана.

Сургалтад хамрагдсанаар ГЭРЧИЛГЭЭ олгогдох бөгөөд төгсөгчдийн мэдээллийг Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн мэдээллийн санд бүртгэгдэж олон нийтэд мэдээлэх болно.

Сургалтад бүртгүүлж, төлбөр баталгаажсаны дараа http://e.masd.mn/ онлайн сургалтын системд хандах эрх нээгдэнэ. Төгсөгчдийн мэдээлэл Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн мэдээллийн санд бүртгэгдэнэ.

Сургалтын төлбөр: 250,000 төгрөг Сургалтын хэлбэр: Цахим Шалгалт: Хичээлийн төгсгөлд 20 минутын шалгалтыг та хаанаас ч хэзээ ч цахимаар өгөх боломжтой ба 70-с дээш оноо авсан тохиолдолд тэнцэнэ. *Санамж: Та шалгалтыг 2 удаа өгөх боломжтой бөгөөд 2 удаа шаардлага хангаагүй тохиолдолд сургалтыг дахин үзэх шаардлагатай. Гэрчилгээ олгох: Холбооны байран дээрээс ирж авна. 7 хоног бүрийн Даваа, Пүрэв гарагт олгогдоно. Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1р хороо, Энхтайваны өргөн чөлөө Express tower 11-03 тоот ( Даваа-Баасан: 08.30-17.30 )