Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо нь "Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт"-ыг цахимаар тогтмол зохион байгуулж байна. Сургалт Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу боловсруулагдаж, батлагдсан сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулдаг.

Сургалтанд хамрагдснаар Та:

Компанийн засаглалын ач холбогдол дэлхийн шилдэг туршлагууд

Монголын хууль эрх зүйн зохицуулалт, OECD-ийн зарчмуудад нийцсэн компанийн засаглалын тогтолцоог өөрийн компанидаа бий болгох арга зам,

Хараат бус, гүйцэтгэх бус захирлуудын үүрэг ач холбогдол, ТУЗ-ийн дарга ба гүйцэтгэх удирдлагыг салгах, ТУЗ-ийн хараат бус байдал,

Хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд ба гүйцэтгэх удирдлага, бусад оролцогч талуудын компанийн засаглал дахь үүрэг хариуцлага,

ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээ, гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх, стратегийг батлах үүргүүд,

Дотоод гадаад хяналт, мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажилласнаар ТУЗ хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах,

 ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүргүүд ба хурлыг үр дүнтэй хэрхэн зохион байгуулах аргуудад суралцана.

 2011 онд шинэчлэгдэн батлагдсан Компанийн тухай хуулийн 75.8 заалтын дагуу компанийн ТУЗ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх шаардлага хангагдана.

Сургалтад хамрагдсанаар ГЭРЧИЛГЭЭ олгогдох бөгөөд төгсөгчдийн мэдээллийг Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн мэдээллийн санд бүртгэгдэж олон нийтэд мэдээлэх болно.

*Сургалдтанд бүртгүүлсний дараа таны бүртгэлтэй и-мэйл хаяг руу сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөр очих бөгөөд, төлбөр баталагаажсаны дараа http://elearning.masd.mn/ онлайн сургалтын системд хандах эрхийг олгоно.

Төлбөрийн мэдээлэл Сургалтын төлбөр: Онлайн сургалт: 250,000 төгрөг Хүлээн авагч Худалдаа хөгжлийн банк: 4042 78 612 /MNT/ Хүлээн авагчийн нэр: Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо Гүйлгээний утга: Овог нэр, Утасны дугаар, КЗ сургалт

Бид Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтаа онлайн буюу цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, хэдийд ч, хаанаас ч манай сургалтыг авах боломжтой болох юм. 2022.01.14