Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо нь үнэт цаасны зах зээлийн өөрийгөө зохицуулагч байгууллагын хувьд 2022 оныг хувьцаа эзэмшигчийн компанийн засаглалын боловсролын жил болгож, олон улсуудын сайн туршлагын жишгээр дор дурдагдах зөвлөх сургалтыг зохион байгуулах гэж байна. Компанийн дээд удирдлагын эрхийг Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдахаас бусад бүх цаг хугацаанд Төлөөлөн Удирдах Зөвлөл (цаашид ТУЗ гэх)-д хэрэгжүүлдэг.
Иймд хувьцаа эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх ТУЗ-ийн гишүүний шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, нэр дэвшүүлэх явдал нь хамгийн хариуцлагатай үйл явц тул хувьцаа эзэмшигч нь энэхүү эрхээ мэргэжлийн төвшинд хэрэгжүүлэх нөхцөлийн бүрдүүлэх зорилгоор бид ТУЗ-ийн үйл ажиллагаа ба эздийн өмчийн өгөөжийн харилцан хамаарал, ТУЗ-ийн гишүүдийг сонгоход анхаарах зүйлс ба гишүүдтэй байгуулах хэлцэл, түүнийг дүгнэх, ТУЗ-ийн эрх, үүрэг, хүлээх хариуцлага зэрэг харилцаагаар мэргэшсэн олон жилийн туршлагатай экспертүүдтэй хамтран зөвлөх-сургалтыг зохион байгуулах гэж байна.
Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтын дагуу Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх этгээд нь 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх хороонд саналаа гаргах эрхтэй тул бид сургалтаа 3 дугаар сарын 05-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгуулна.
Хэзээ: 2022 оны 3-р сарын 05, 10:00 цагт Сургалтад бүртгүүлэх холбоос: энд дарна уу
Сургалтад хамрагдсан хүмүүст гэрчилгээ олгогдох ба зөвлөх сургалтад хамрагдах нэг суралцагчийн төлбөр: 300,000 төгрөг
ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ: Төрийн банкны 102100172091 тоот дансанд байршуулна. Хүлээн авагч: МҮЦАЭХ Гүйлгээний утга: Зөвлөх сургалтын төлбөр, нэр, утас
