Зэвсэгт хүчний дугаар ангийн "Танин мэдэхүй, хууль эрх зүй, мэргэжлийн бус чиглэлийн 7 хоног"-ийн хүрээнд урилгаар МҮЦАЭХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Хуяг "Хувь хүний санхүү, хөрөнгө оруулалт" сэдвээр анхан шатны мэдлэг олгох сургалт явууллаа.

Сургалтын гол зорилго нь хувь хүний санхүүгийн мөн чанар, зорилго, үүрэг, зарчим, ач холбогдол болон санхүүгийн төлөвлөгөө, шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлсийг ойлгож, оновчтой шийдвэр гаргах чадварыг эзэмших явдал юм.