Биржийн бус зах зээлд өрийн хэрэгслийн нийт 52,947 ширхэг үнэт цаас 85,822,644,061 төгрөгөөр, 9 ширхэг үнэт цаас 921.69 ам.доллараар арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 40,750 ширхэг үнэт цаас 81,030,500,000 төгрөгөөр арилжаалагдлаа. Харин хоёрдогч зах зээлд 12,197 ширхэг үнэт цаас 4,792,144,061 төгрөгөөр, 9 ширхэг үнэт цаас 921.69 ам.доллараар тус тус арилжаалагджээ.