Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны бүх гишүүдийн XXIV Их хурал 2022 оны 3-р сарын 24-ны өдөр Улаанбаатар зочид буудлын их танхимд зохион байгууллаа. Холбооны дүрмийн 18.2-т Холбооны их хуралд уг хурал болох өдрийн байдлаар Холбооны гишүүдийн бүртгэлд бүртгэгдсэн мэргэжлийн гишүүн байгууллагын олонх ирснээр хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд саналын эрхтэй 61 мэргэжлийн гишүүдээс өөрийн биеэр 29 гишүүн, 9 итгэмжлэлтэй гишүүн байгууллага оролцсоноор 62.2% ирцтэй хурал боллоо.

Их хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд Ц.Содхүү /МҮЦАЭХ/, Ц.Дөлгөөн /Улаанбаатар ассет менежмент ХХК/, Д.Мөнхбат /Эм би ви си ххк/ нар, Их хурлын тооллогын комиссын бүрэлдэхүүнд Л.Гантуяа /Аргай бест ҮЦК ХХК/, М.Мөнхтуяа /Мандал ассет менежмент ҮЦК ХХК/, П.Сэлэнгэ  /Апекс капитал ҮЦК ХХК/ нар сонгогдон ажиллалаа.

Их хурлаар Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн бүх гишүүдийн олонхын санал буюу 84.2%- р дэмжиж Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулж, Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр боллоо.