Биржийн бус зах зээлийн Бүртгэлийн хорооны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар шууд оролцогчоор бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн нэг материал, үнэт цаас бүртгүүлэх хоёр материалыг хэлэлцлээ.
СЗХ-ны “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ын 4.1-д заасны дагуу Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.12-т заасан мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч буюу хөрөнгө оруулалтын сан нь биржийн бус зах зээлийн арилжаанд оролцох шууд оролцогчоор оролцох боломжтой бөгөөд “Очун капитал” хувийн ХОС-ийн удирдлага “Очун ҮЦК” ХХК хөрөнгө оруулалт менежментийн компаниас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэлээ.
Шууд оролцогчдын тоо нийт 24 боллоо.
