Монгол улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 63.1.14. -т зааснаар Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) нь биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам тогтоож, хэрэгжилтийг хянах үүрэгтэй гэж заасан бөгөөд СЗХ-ны 2020 оны 12-р сарын 09-ны өдрийн 995 дугаар тогтоолоор “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан билээ.

Журмаар “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ӨЗБ  нь биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байгаа бөгөөд “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ын 2.5.-д заасан харилцааг зохицуулах журмыг боловсруулж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 07-р сарын 01-ний өдрийн 168 тоот тушаалаар батламжлууллаа.

Батлагдсан журмуудыг ЭНД дарж үзнэ үү