Бүртгэлийн хорооны гишүүнд тавигдах шаардлага: ✅"Үнэт цаасны зах зээлийн тухай хууль"-ийн 35.1-т заасан эрхтэй байх; ✅Хорооны "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 11.2-т заасан эрхийг авсан аудит, хөрөнгийн үнэлгээ, хууль эрх зүйн чиглэлийн аль нэгээр мэргэшсэн эсхүл Үнэт цаасны зах зээл, банк санхүүгийн салбарт 8-аас доошгүй жил ажилласан байх; ✅Холбооны сонгуульт албан тушаалтан биш байх; ✅Биржийн бус зах зээлийн шууд оролцогч байгууллагын 5 ба түүнээс дээш хувийг эзэмшдэггүй, эзэмшдэг этгээдтэй нэгдмэл сонирхолгүй байх; ✅Сүүлийн 3 жилд Биржийн бус зах зээлийн шууд оролцогч байгууллагын эрх бүхий албан тушаалтан байгаагүй, мөн түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш байх; ✅Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэг, зөрчилтэй холбоотойгоор эрүүгийн хариуцлага, шийтгэл хүлээгээгүй байх; ✅СЗХ болон Холбооноос ёс зүйн зөрчилтэй холбоотой ямар нэгэн хариуцлага хүлээж байгаагүй байх; ✅Хараат бус, шударга, ёс зүйтэй бүртгэлийн хорооны гишүүний үүргийг хэрэгжүүлэх чадвартай байх.
Бүрдүүлэх материал: ✅Анкет ✅Бүртгэлийн хорооны гишүүнээр элсэх өргөдөл; ✅Үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах эрхийн үнэмлэхийн хуулбар; ✅Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа; ✅Биржийн бус зах зээлийн шууд оролцогч байгууллагатай ашиг сонирхлын зөрчилгүй болохыг баталсан нотолгоо;
Нэр дэвшигчийн материалыг 2026 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүртэл reg@otc.mn цахим хаягаар хүлээн авна. Холбогдох дугаар: 7014 3339
