“БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ПЛАТФОРМ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ”
Монгол улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 63.1.14. -т зааснаар Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) нь биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам тогтоож, хэрэгжилтийг хянах үүрэгтэй бөгөөд СЗХ-ны 2020 оны 12-р сарын 09-ны өдрийн 995 дугаар тогтоолоор “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан билээ.
Уг журмаар “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ӨЗБ нь биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах, шаардлагатай арилжааны цахим програм хангамжийн бэлэн байдлыг хангах үүрэг хүлээж байна.
Үүний дагуу МҮЦАЭХ-оос нарийвчлан боловсруулсан “Биржийн бус зах зээлийн ерөнхий журам”, “Биржийн бус зах зээлийн үнэт цаасны бүртгэлийн журам” болон “Биржийн бус зах зээлийн арилжааны багц журам”-ыг Удирдах зөвлөлийн 2021 оны 04-р сарын 29-ны хурлаар баталж, Санхүүгийн зохицуулах хороонд батламжлуулахаар хүргүүлээд байна.
Биржийн бус зах зээлийн арилжааны платформыг хөгжүүлэх ажлын хүрээнд IT систем хөгжүүлэгч компаниудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Сонирхож буй IT компаниуд доорх материалтай танилцаж, материалаа 2021 оны 5-р сарын 17-ны дотор ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулалтын удирдамж
Сонгон шалгаруулалтын шаардлага
Биржийн бус зах зээлийн арилжааны платформын схем, төлөвлөлт
Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны зураглал
Та бүхэн биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулж, сонгон шалгаруулалтанд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.
Асууж тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу.
Биржийн бус зах зээлийг хөгжүүлэх ажлын хэсэг
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо Утас: (976)-70123339 Веб хуудас: www.masd.mn
