Биржийн бус зах зээлийн Бүртгэлийн хорооны хурал боллоо.

2021 оны 10-р сарын 06-ны өдрийн  Бүртгэлийн хорооны хурлаар дараах үнэт цаасны компанийг биржийн бус зах зээлийн арилжаанд оролцох Шууд оролцогчоор бүртгэлээ.

"Аргай бэст ҮЦК" ХХК

Үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль, тогтоомж Санхүүгийн зохицуулах хороо болон МҮЦАЭХолбооны биржийн бус зах зээлийн журам, заавруудыг чанд дагаж мөрдөн, мэргэжлийн ёс зүйтэй ажиллахыг үүрэг болголоо.

Одоогийн байдлаар нийт 18 үнэт цаасны компани шууд оролцогчоор бүртгүүлээд байна.

Нийт бүртгэлтэй шууд оролцогчдын жагсаалт болон шууд оролцогчоор бүртгүүлэх заавартай Энд дарж танилцана уу.