Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшил, хойч ирээдүйнхээ сайн, сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж ирсэн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ахмадууд маань хамт ажиллаж байсан үеэ дурсан ярьж, дуулж хуурдан, бүжиглэж нэгэн өдрийг дурсамж дүүрэн сайхан өнгөрүүллээ.
Хөрөнгийн зах зээлийн нийт ахмадууддаа эрүүл энх байж, урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
