SIMPLE БОНД АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛАГДЛАА

“Ашид капитал ББСБ” ХХК-ийн гаргасан SIMPLE BOND-ын хоёрдугаар транч болох 18 сарын хугацаатай, жилийн 13 хувийн хүүтэй өрийн хэрэгслийн анхдагч арилжаа 2022 оны 2-р сарын 7-ны өдөр явагдаж нийт 8 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ. Тус бондын Андеррайтераар “Өлзий Энд Ко Капитал ҮЦК” ХХК ажиллалаа.