Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

1-р сарын 08-ны дотор бүртгүүлж амжаагүй хувь хүн, алба байгууллагын хүсэлтээр бүртгэлийн хугацааг 2025 оны 1-р сарын 14-ны Лхагва гараг хүртэл сунгаж байна. Та бүхэн хавсралтаар хүргүүлж байгаа Монгол, Хятад хэл дээрх хөтөлбөртэй танилцаж бүртгүүлэх холбоосоор бүртгүүлнэ үү.

Арга хэмжээний товч мэдээлэл 2026 оны 01-р сарын 16-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдах "Mongolia's Capital Market Connectivity: Beijing( Investment and Mining)" арга хэмжээнд оролцохыг урьж байна. Энэхүү арга хэмжээ нь Монголын хөрөнгийн зах зээлийг сурталчлан таниулах, өргөжүүлэх зорилгоор 2023 оноос хойш Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран цуврал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улсын Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамтай хамтран зохион байгуулахаар болоод байна.

Та бүхэн доорх холбоосоор бүртгэлээ хийнэ үү. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdnFtGh51aUmvpchfhitOa5J6a-2MSYmSXG8ZQ-BlXNYjDiMA/viewform

Жич: Арга хэмжээний бүртгэл 2025 оны 01-р сарын 14 нд хаагдах болно. Холбоо барих: +976-51-261893 Цахим шуудан: smd@frc.mn

Танилцуулга, хөтөлбөр, урилга