ICMA -тай хамтын ажиллагааны хүрээнд “ICMA Scholarship Pregramme 2022”-д Монголоос мэргэжилтнүүдийг хамруулахаар болсон бөгөөд Азийн орноос хамгийн олон буюу 4 хүн шалгарчээ. Сонгогдсон мэргэжилтнүүддээ баяр хүргэж, улам их амжилт хүсье!
Уг тэтгэлэг нь нэг жилийн хугацаанд цахимаар сургалтанд хамрагдах бөгөөд ICMA Diploma in Debt Capital Markets, ICMA Diploma Securities & Derivatives, ICMA Diploma in Financial Market Operations, хөтөлбөрүүдээс сонгон суралцах юм.
МҮЦАЭХ нь 2021 оны 7-р сараас ICMA /International capital market association/ Олон улсын хөрөнгийн зах зээлийн холбоотой харилцан гишүүнчлэлтэй болсон бөгөөд, ICMA нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг 620 гишүүнтэй олон улсын байгууллага бөгөөд бондын зах зээлээр мэргэшсэн юм.
