“ICMA Scholarship Programme 2025”-д Монгол Улсаас "Голомт капитал ҮЦК-н Эрсдэлийн ахлах шинжээч Ё.Нямдулам тэнцсэн байна. Golomt Capital Энэ жилийн хөтөлбөрт түүхэн дэх хамгийн олон хүн өргөдөл ирүүлсэн бөгөөд мэргэжлийн туршлага, академик амжилт, суралцах хүсэл эрмэлзэл болон хувийн мэдэгдэлд тусгасан зорилго, тэмүүлэл зэргийг үндэслэн Ази, Африк, Латин Америкийн бүс нутгаас 15 оролцогчийг сонгон шалгаруулжээ.
ICMA тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн хөрөнгийн зах зээлд стандартыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд шалгарсан мэргэжилтнүүд нэг жилийн хугацаанд цахимаар сургалтад хамрагдаж: ICMA Diploma in Debt Capital Markets, ICMA Diploma Securities & Derivatives, ICMA Diploma in Financial Market Operations хөтөлбөрүүдээс сонгон суралцах юм.
Холбоо нь 2021 оны 7-р сараас ICMA /International capital market association/ Олон улсын хөрөнгийн зах зээлийн холбоотой харилцан гишүүнчлэлтэй болсон бөгөөд, ICMA нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг 620 гишүүнтэй олон улсын байгууллага бөгөөд бондын зах зээлээр мэргэшсэн юм.
"ICMA Scholarship Pregramme" дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.icmagroup.org/exe.../2025-scholarship-programme/
