Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан, хөрөнгийн зах зээлийн шилдэг мэргэжилтэн, байгууллага, онцлох төслүүдийг шалгаруулах “Grand Bull Awards 2025” шагнал гардуулах ёслолыг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр MPM Event Hall-д зохион байгуулах гэж байна.
“Grand Bull Awards” нь анх 2013 онд МҮЦАЭХ-ны гишүүн байгууллагуудын санаачилгаар үүсэлтэй бөгөөд өнөөдөр салбарын хамгийн нэр хүндтэй уламжлалт ёслолын арга хэмжээний нэг болжээ. Энэ арга хэмжээ нь хоёр жил тутам зохион байгуулагддаг бөгөөд төр, хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг нэг дор цуглуулж, салбарынхаа шилдгүүдийг тодруулдаг онцлогтой.
Нэр дэвшүүлэх журам ба шалгаруулалт “Grand Bull Awards 2025” нь 2023 оны IV улирлаас 2025 он хүртэлх хугацаанд хөрөнгийн зах зээлийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан мэргэжилтэн, байгууллага, төсөл, санаачилгыг үнэлэн алдаршуулах зорилготой. Нэр дэвшигчид дараах шаардлагын дагуу материалаа ирүүлнэ:
5 минутаас илүүгүй видео танилцуулга — мэргэжлийн амжилт, санаачилга, төслийн үр нөлөө, баримт нотолгоог илэрхийлсэн байна.
Богино тайлбар материал болон холбоо барих мэдээлэл.
Бүх материалыг info@masd.mn хаягаар илгээх ба доорх маягтаар цахимаар бүртгүүлнэ.
Материал хүлээн авах сүүлийн өдөр: 2025.11.20 Нэр дэвших линк: https://forms.gle/DT67kzfDnm7f5bGQ7
Үнэлгээний зарчим Шалгаруулалт нь шударга, ил тод, хараат бус зарчимд тулгуурлан явагдана. Үнэлгээг гурван түвшинд нэгтгэн дүгнэх бөгөөд:
30% – Үнэлгээний ажлын хэсэг (холбооны бүтцийн төлөөлөл)
30% – Холбооны мэргэжлийн гишүүдийн санал
40% – Эдийн засгийн сэтгүүлчдийн хараат бус үнэлгээ
Эцсийн дүнг МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөл баталгаажуулж, ёслолын үеэр олон нийтэд зарлана.
Тасалбарын мэдээлэл Grand Bull Awards 2025 арга хэмжээнд оролцох тасалбарыг Ticket.mn-ийн цахим хуудсаар худалдаалж байна. Тасалбар авах линк: https://ticket.mn/event/2765
Та бүхнийг энэ бахархалт мөчийн нэгэн хэсэг болж, Монголын хөрөнгийн зах зээлийн амжилтыг хамтдаа тэмдэглэхийг урьж байна.
