Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо нь Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээс 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа CFA Institute Research Challenge /Судалгааны Сорил/ тэмцээнийг дэмжин оролцлоо.

Энэ удаагийн тэмцээний судлагдахуун компаниар “Говь” ХК сонгогдсон бөгөөд 2022 оны 2-р сарын 29-ний өдөр Үндэсний аварга шалгаруулах тэмцээн болж 4 их, дээд сургуулийн 6 багийн 30 оюутан оролцсоноос Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн ′′Eternals" баг тэргүүн байранд орж, Ази Номхон далайн бүсийн тэмцээнд оролцох эрхээ авсан бол , Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн "Tycoons" баг хоёрдугаар байр Монгол Улсын Их Сургуулийн ′Tavuulaa” баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн ′′Eternals" баг

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн "Tycoons" баг

Монгол Улсын Их Сургуулийн ′Tavuulaa” баг

Энэхүү уралдаан тэмцээн нь биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанид олон улсын стандарт шаардлагын дагуу шинжилгээ судалгаа хийдэг тул зах зээлд ажиллах мэргэшсэн шинжээчдийг бэлтгэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Photo by: #Lemonpress