Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааснаар брокер нь харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхэлдэг билээ. Энэхүү зуучлалыг хийхийн тулд брокерууд үнэт цаасны арилжааны дансыг харилцагчдад зайнаас болон оффисоор дамжуулан нээж байна. Ийнхүү данс нээхдээ брокерын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулдаг боловч ҮЦТХТ-ийн утсыг байршуулж байгаа нь иргэдэд төөрөгдлийг үүсгэж байна. Иймд ҮЦК-иуд харилцагчтай байгуулах гэрээ болон өөрийн веб хуудас, мэдээлэл түгээж буй бусад хуудсандаа өөрийн харилцагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх утасны дугаарыг байршуулж хэвших, брокерын данс нээх үйлчилгээг үзүүлэхдээ Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, СЗХ-ны "Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх журам"-д заасны дагуу холбоотой мэдээллийг ҮЦК-аас тухай бүр харилцагчид зөв хүргэж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.